Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 тоот тушаалаар батлагдсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний Зорилт 5.9-ийн 117 дахь ажлын хүрээнд Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд орсон өөрчлөлтийг мэдээлэх үүрэгтэй этгээдэд тухай бүр мэдээлж байхаар заасан.
Тус хориг арга хэмжээний жагсаалтад тогтмол өөрчлөлт ордог бөгөөд хамгийн сүүлийн байдлаар 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрчлөлт орсон байна. Дэлгэрэнгүй жагсаалттай https://www.un.org/securitycouncil/content/un-sc-consolidated-list холбоосоор орж танилцана уу.
Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний жагсаалтаас хайлт хийх бол дараах холбоосыг ашиглана уу.
Холбоос: http://www.amlcft.mn/