Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 54 дүгээр зүйл, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 8.5 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны чиг үүргийн хороо бөгөөд Хуульчдын холбооны Зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хурлын 14 дүгээр тогтоолоор байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасны дагуу дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
• Хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах;
• Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
• Хуульчийн ёс зүйн сургалтыг зохион байгуулах;
• Хуульчийн ёс зүйн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг боловсруулах, сургалтын үр дүнг тодорхойлох;
• Хуульчийн ёс зүйн асуудлаар судалгаа хийх;
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудалтай холбоотой гомдлыг дараах байгууллагад гаргана. Үүнд:
• Шүүгчид холбогдох гомдлыг Шүүхийн сахилгын хороонд https://judiscom.mn/
• Прокурорт холбогдох гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлд https://prokuror.mn/prosecutor-s-ethics-council
• Өмгөөлөгчид холбогдох гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд https://www.ama.org.mn/
• Нотариатчид холбогдох гомдлыг Монголын Нотариачдын танхимд https://notary.mn/index
• Бусад хуульчид холбогдох гомдлыг Монголын Хуульчдын холбоонд https://mglbar.mn/ тус тус гаргана.
Төгссөн сургууль:
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:
Сонгуульт ажил: