Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Хуульчдын холбоо нь чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлэх талаар заасан бөгөөд хууль болон Монголын Хуульчдын Холбооны дүрэмд заасны дагуу Иргэний эрх зүйн хороо нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхлээд багагүй хугацааг ардаа орхижээ. Иргэний эрх зүйн харилцаа нь бидний амьдралын өдөр тутамын үйл ажиллагаатай салшгүй холбоотой төдийгүй эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурдцыг дагаад байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж, өргөжин тэлсээр байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Хуульчдын холбоо нь чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлэх талаар заасан бөгөөд хууль болон Монголын Хуульчдын Холбооны дүрэмд заасны дагуу Иргэний эрх зүйн хороо нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхлээд багагүй хугацааг ардаа орхижээ. Иргэний эрх зүйн харилцаа нь бидний амьдралын өдөр тутамын үйл ажиллагаатай салшгүй холбоотой төдийгүй эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурдцыг дагаад байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж, өргөжин тэлсээр байна.
Инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд шинээр гарахын хэрээр хууль эрх зүйн орчин ч боловсронгуй болсоор. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийг хамарсан аж үйлдвэрийн IV дүгээр хувьсгал буюу хиймэл оюун ухаанд суурилсан цахим хувьсгал, дижитал шилжилтийн цаана хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хүчтэй яригдахын зэрэгцээ иргэний эрх зүйн суурь болсон өмчийн эрх зүйн харилцаанд ч томоохон өөрчлөлтүүдийг бий болгосоор байна.
Энэхүү нийгмийн амьдралын шинэ хэв маяг, 21 дүгээр зууны ололт амжилттай хөл нийлүүлэн алхах, шинэ хандлагаас хоцрохгүй байх нь бидний нэн тэргүүний зорилго байх ёстой. Цаашлаад шинээр урган гарсан харилцаа, түүний эрх зүйн зохицуулалт, хэм хэмжээг зорилго, үзэл баримталын үүднээс нэг мөр ойлгож, зөв тайлбарлан хэрэглэх нь хуульчид бидний анхаарлаа хандуулах шаардлагатай чухал асуудлуудын нэг юм. Иймд Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хороо нь энэхүү салбар эрх зүйн хөгжлийг дэмжих, хуульчдад чигэлсэн идэвхитэй үйл ажиллагааг явуулахаас гадна шинжлэх ухаан, технолгоийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж, төр, засгаас явуулж байгаа байгаль орчинд ээлтэй, цахим шилжилтэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг зорьж байна.
Иргэний эрх зүйн хорооны 2023 оны цахим сонгуулиар тус хорооны тэргүүнээр хуульч, шүүгч Г.Даваадорж, удирдах зөвлөлийн гишүүдээр хуульч Ч.Отгонбаатар, Т.Наранцогт, Б.Мөнхбат, Г.Давааням, В.Оюумаа, Э.Сугар-Эрдэнэ, О.Вандандорж, М.Ванчигмаа, Б.Зол-Ундрах, Д.Түвшинтамир, Г.Халиун Ц.Мөнхбат нар сонгогдон ажиллаж байна.
Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр: Төртогтох овогтой НАРАНЦОГТ
Төрсөн он, сар, өдөр: 1986.02.13
Төгссөн сургууль:
2004-2009 он МУИС-ийн Хууль зүйн сургууль /Эрх зүйч/
2009-2011 он МУИС-ийн Хууль зүйн сургууль /Магистр/
Мэргэжил, боловсрол: Хуульч
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:
2009-2011 он МУИС-ийн Хууль зүйн сургууль- /Тэнхимийн туслах/
2011-2012 он МУИС-ийн Хууль зүйн сургууль - /Дадлагажигч багш/
2012-2017 он МУИС-ийн Хууль зүйн сургууль - /Багш/
2017-2021 он Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх -/Шүүгч/
2022-оноос Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Эрх зүйн тэнхим - /Ахлах багш/
2022-оноос Монголын Олон Улсын Арбитр- /Арбитрч/
Ажлын дадлага туршлага: 14 жил
Гишүүнчлэл, мэргэжлийн тусгай зөвшөөрөл: 0111
Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр: Володя ОЮУМАА
Төрсөн он, сар, өдөр: 1977.03.31
Төгссөн сургууль:
1984.09-1994.06 Нийслэлийн лаборатори 1 дүгээр дунд сургууль
1994.09-1998.06 Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
1996.09-1999.07 Монгол улсын их сургуулийн Гадаад харилцааны дээд сургууль
1998.09-1999.06 Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль магистр
2008.09-2009.11 Удирдлагын академи. Төрийн алба, удирдлагын сургууль
2000.10-2010.06 Монгол улсын их сургууль доктор
2011.09-2015.06 Монгол улсын их сургуулийн Бизнесийн сургууль, Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалавр.
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:
1998-2022 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, профессор, эрдмийн зөвлөлийн гишүүн
2013-2015 онд БСШУС-ын Дээд боловсролын бодлогын зөвлөх багийн гишүүн
2014-2017 онд БСШУЯ-ны Монгол Улсын их сургуульд Хууль зүйн ухааны докторын ажил хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Харьцуулсан эрх зүйн судлалаар хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах хамтарсан зөвлөл гишүүн
2013 оноос Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа Билиг дээд сургуульд гэрээт профессор
2011-2017 онд Монголын Нотариатчдын танхим Удирдах зөвлөлийн гишүүн, Сургалт, судалгааны төвийн ахлагч
2009-2020 онд ХЗДХЯ-ны дэргэдэх нотариатчийн Мэргэшлийн хороонд гишүүн, дарга
2015-2016 онд МИАТ ТӨХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
2013-2021 онд “Хууль дээдлэх ёс”, “Эрх зүй”, “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн
2014-2017 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн
2017-2021 Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн
2023 оноос Хууль зүйн туслалцааны төвийн захирал
Ажлын дадлага туршлага: 24 жил
Гишүүнчлэл, мэргэжлийн тусгай зөвшөөрөл: 0248
Иргэний эрх зүй болон захиргааны эрх зүйн чиглэлээр дагнан өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Иргэн, хуулийн этгээдэд гэрээний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, бизнесийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Үнэт цаасны зах зээлд оролцогч нарт хууль зүйн зөвлөгөө өгөх, хуульчийн дүгнэлт гаргах эрхтэй. Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хамгаалах стратегийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг туршлагатай.