Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Утас:
96683839
Олон улсын гэрээний эрх зүй
Мөнхдэлгэр
(Зохиогч)
“Олон улсын гэрээний эрх зүй” бүтээлийн танилцуулга Энэхүү ном нь 9 бүлэг, 52 дэд бүлэгтэй, нимгэн хавтастай А .. хэмжээтэй. Бүтээл нь олон улсын гэрээний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн ойлголт, зохицуулалт, онцлог, үе шатын талаар тодорхой мэдлэгтэй болох, олон улсын харилцаа ба үндэсний хууль эрх зүйн зүйн асуудалд олон улсын гэрээг хэрэглэх, үнэлэлт, дүгнэлт өгөхөд дөхөм болох зорилготой болно. Олон улсын гэрээ нь олон улсын эрх зүйгээр зохицуулагддаг эрх зүйн баримт бичиг бөгөөд хүчин төгөлдөр болмогц талуудад хууль ёсны дагуу үйлчилдэг. Энэ утгаараа олон улсын гэрээ аливаа улсын үндэсний хууль тогтоомжийн үйл ажиллагааны дагуу үүсэхээс өөр эрх, үүргийг бий болгодог. Олон зуун жилийн нийгмийн хөгжлийн үе шатуудад улс орнууд улс төр, эдийн засаг, хил хязгаар, газар нутаг, соёл иргэншлийн талаар байнгын харилцаатай байв. Зэргэлдээ орших улс орон төдийгүй хэд хэдэн улсын хооронд хуурай замаар болон далай тэнгисээр, хожим нь агаарын замаар харилцдаг болсон. Түүхийн хөгжлийн явцад зайлшгүй бий болсон ийм нөхцөлд улс хоорондын харилцааг олон улсын эрх зүйн үндэстэйгээр зохицуулах болж, улмаар олон улсын гэрээний эрх зүй үүсэн бий болжээ. Улс түмний энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан үр ашигтай найрсаг харилцааг тогтоох, санал зөрсөн маргаантай асуудлыг харилцан ашигтай байдлаар зохицуулах цорын ганц хэрэгсэл нь олон улсын гэрээний эрх зүй юм. Орчин үед олон улсын гэрээний эрх зүйн гүйцэтгэх үүрэг, нийгэмд эзлэх байр суурь нь улам өргөжин тэлж хөгжсөөр байна. Олон улсын эрх зүйгээр, ялангуяа олон улсын гэрээний эрх зүйгээр зохицуулах олон улсын нөхцөл байдалд үндсэн өөрчлөлт гарсан бөгөөд шинжлэх ухаан, техник технологид хувьсгал гарч, хүн төрөлхтөн агаар сансрын уудмыг эзэмшиж, далай тэнгисийн усан замыг эрчимтэй ашиглаж, далайн хэвлийн гүн рүү нэвтрэн, хүний эрх, эрх чөлөөг байгалийн хуулийн дагуу төрийн хуулиар хамгаалах, жижиг улс үндэстэн ард түмнийг хамгаалах, ядуурал, өлсгөлөн, өвчин эмгэг, байгалийн хүчний нөлөөллөөс ангижрахад нь хөгжингүй орнуудын зүгээс туслан дэмжих явдал улам өсөж байна. Эдгээр үйл явц нь улс төр, эдийн засаг, нийгмийн бусад харилцааг зайлшгүй олон улсын эрх зүйн салбар болох олон улсын гэрээний эрх зүйн тусламжтайгаар зохицуулах шаардлага бий болжээ. Энэхүү ном нь олон улсын гэрээний эрх зүйг судлаачид, гэрээ хэлэлцээ байгуулагчид, их дээд сургуулийн багш, оюутан, судлаач, сонирхогчдод зориулан гаргав. Зохиогч Ц.Мөнхдэлгэр /Ph D/