Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Өмгөөлөгч
Нордогжав - Арвинтариа
Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч
Үйлчилгээний чиглэл
Танилцуулга (CV)

Товч түүх: Нордогжавын Арвинтариа, 1990 онд Хууль цаазны дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг бакалавр, 2021 онд Отгонтэнгэр Их сургуулийг Эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн. 2003 оноос өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Эрүүгийн эрх зүйн хүрээнд:

Гэмт хэргийн хохирогч хамгаалал, тэр дундаа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн хохирогчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дагнан ажиллаж, 260 гаруй хохирогчдод өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. 2010 оноос хойш ДЭМБ-ын "Сэтгэцийн өвчний Олон улсын X ангилал"-ыг практикт нэврүүлэх замаар  бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод учирсан сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх туршилтыг  амжилттай хийж, нийт 7 хэргийн хохирогчид 500.000-10.000.000 төгрөгийн сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлсэн. 

2010 онд "Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсныхаа улмаас ойр дотныхоо хүмүүсийн амь насыг хөнөөсөн иргэдийн эрхийг хамгаалах нь" стратегийн өмгөөллийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст шүүхээс оногдуулах ялыг хөнгөрүүлсэн практик тогтоож, Эрүүгийн хуульд шаардлагатай өөрчлөлт оруулах саналыг боловсруулан тусгуулахад нөлөөлөх ажлыг хийсэн. 

Захиргааны хэргийн хүрээнд:

2012 онд "Нийтийн тээврийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох нь" стратегийн өмгөөлөл,

2019-2020 онд "Гэмт хэргийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүдээс шүүх эмнэлгийн төлбөр гаргуулах явдлыг зогсоох" нь стратегийн өмгөөлөл,

2018-2019 онд "Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэх жишиг тогтоох" стратегийн өмгөөллийг тус тус амжилттай хийсэн. 

Иргэний эрх зүйн хүрээнд: 

Хүчирхийллийн харилцаатай, өндөр эрсдэлтэйд тооцогдсон гэр бүлийн хосуудын хэрэг, маргаан дээр голлон ажилладаг. Иргэний хууль дахь хохирогчийн эрхийг хамгаалахад ашиглах боломжтой зүйл, заалтуудыг шүүхийн практикт хэрэглэх, бусад хуулиудын хамгаалалттай хослуулан хэрэглэх чиглэлд илүү анхаардаг.   

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд

Өмгөөллийн үйл ажиллагааны явцдаа хохирогчдод ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд нөлөөлөх нөлөөллийн ажлуудыг тасралтгүй хийж ирсэн. 2016 оны Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төслийг боловсруулах Засгийн газрын болон УИХ-ын ажлын хэсэгт ажиллаж, эрх зүйн хүрээнд хохирогч хамгааллын чиглэлээр тодорхой ахицуудыг гаргаж чадсан. 

2017 онд 29-р тусгай сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчдын эрхийн зөрчилд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлсэн. 

"Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" сургалтын модуль, гарын авлага боловсруулахад оролцож, орон нутагт сургалтууд явуулж ирсэн. 

Мэргэжил дээшлүүлсэн байдал: 

2015 онд АНУ-ын Альяаска муж, 2018 онд Филиппин Улс, 2023 онд Австралийн холбооны улсын Флиндерсийн Их сургуулийн богино курсийг тус тус төгссөн. 2022 онд "Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээллийн нэгдсэн сангийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.  

Хийсэн судалгаа:

1. 2022 онд Боловсролын салбарын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд мониторинг;

2. 2021 онд Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны мониторинг;

3. 2021 онд Хамтарсан багийн үйл ажиллагааны хяналт, мониторинг;

4. 2020 онд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг шинэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт, ял оногдуулж буй байдал судалгаа

5. 2020 онд Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт судалгаа

6. 2019 онд Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хэрэгжилтийн мониторинг болон бусад судалгаа, мониторингийг хийсэн. 

Үйлчилгээний танилцуулга

Хууль зүйн бүтээл
0
ГАРЫН АВЛАГА
Гэрээ нэхэмжлэх, өргөдөл, гомдол, хууль зүйн ач холбогдол бүхий бусад баримт бичиг
0
ОРЧУУЛГА
Дотоодын хууль, тогтоомж, гадаадын хууль тогтоомж, хууль зүйн ном, бүтээл, холбогдох бусад
0
СУДАЛГАА
Хууль зүйн судалгаа, бодлогын судалгаа, судалгааны тайлан, холбогдох бусад
0
ЭРДМИЙН АЖИЛ
Хууль зүйн судалгаа, бодлогын судалгаа, судалгааны тайлан, холбогдох бусад
0
БАРИМТ БИЧИГ
Хууль зүйн судалгаа, бодлогын судалгаа, судалгааны тайлан, холбогдох бусад
0
БУСАД БҮТЭЭЛ
Хууль зүйн судалгаа, бодлогын судалгаа, судалгааны тайлан, холбогдох бусад
Хуульчийн эрх авсан огноо: