БАТХОРОЛЫН УРГАМАЛЦЭЦЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛ:
ГИШҮҮНЧЛЭЛ:
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч
- “Эмнести интернэшнэл” олон улсын байгууллагын гишүүн, хуульч
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
ТӨРСӨН ГАЗАР, ОН
Улаанбаатар хот Налайх дүүрэгт 1992 онд төрсөн
ХОЛБОО БАРИХ
ХАЯГ, УТАС
Email: urgaa2018@gmail.com
Утас: 88002740
БОЛОВСРОЛ,
МЭРГЭЖИЛ
ДЭЭШЛҮҮЛСЭН
БАЙДАЛ
- 2023 онд докторын сургалтын багц цаг хангасан.
- 2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн сонирхлын маргааны зуучлагч
- 2022 онд Хүний эрхийн сургагч багш
- 2021 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Бүх нийтийн эрх зүйн боловсрол”-ын сургагч багш болсон.
- 2019 онд багшлах эрхийн гэрчилгээ авсан.
- 2015 онд ОТИС-ийн Хууль зүйн дээд сургуульд “Орон нутгийн төсвийн харилцаанд иргэдийн оролцох оролцоо” сэдвээр Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
- 2013 онд ОТИС-ийн Хууль зүйн сургуульд бизнесийн эрх зүйч мэргэжлээр төгссөн.
АЖЛЫН ТУРШЛАГА
- 2019 оноос одоог хүртэл Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуульд багш
- 2016-2018 онд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт эрх зүйн мэргэжилтэн
- 2014-2016 онд “Хасу консалтинг” ХХК-д Хуулийн зөвлөх
- 2013-2014 онд “Арлекс консалтинг” ХХН-д Хуулийн зөвлөх
ЗААДАГ ХИЧЭЭЛ
- Эрх зүйн онол
- Нийгмийн хамгаалах эрх зүй
- Хөдөлмөрийн эрх зүй
- Даатгалын эрх зүй
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эрх зүй
ХЭРЭГЖҮҮЛСЭН, ОРОЛЦСОН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР
- 2021 онд Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан “Нийтийн эрх ашгийн стратегийн өмгөөлөл” төсөлд “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь иргэдийн эрх ашиг” сэдэвт төсөл шалгаран амжилттай хэрэгжүүлсэн.
- БОАЖЯ-ны захиалгаар, GGGI ОУ-ын байгууллагын санхүүжилтээр Байгаль орчны салбарын хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгах дүн шинжилгээ хийх, салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах судалгааны төслийн багт орж ажилласан.
- 2022 онд Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага” буюу (IDLO) -аас хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн олон нийтийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх ажлын хүрээнд Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг тохиолдуулан “Нандин бүхнээ хамгаалъя – Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” сэдэвт мэтгэлцээний тэмцээний төслийн багт ажилласан.
НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОСОН БҮТЭЭЛ
- Хууль зүй, дотоод хэргийн яам, Швецарийн хөгжлийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлсэн “Иргэний оролцоо II” төслийн хүрээнд “Иргэний оролцоог зохицуулсан зарим хууль тогтоомжийг таниулах нь” Төрийн албан хаагчийн гарын авлага 2020 он
- Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн шалгалтын сорилгын хураамж 2020 он
- Хөдөлмөрийн эрх зүйн ерөнхий анги 2022 он
- ОТИС-ийн сорил, бодлогын хураамж 2 дахь хэвлэл 2022 он
- 2023 онд Иргэний эрх зүйн суралцах бичиг (хамтын бүтээл)
НИЙТЛҮҮЛСЭН
ӨГҮҮЛЭЛ
Үндэсний хэмжээнд нийтлүүлсэн өгүүлэл:
- “Монгол Улсын ба олон улсын эрх зүйн боловсролын харьцуулсан судалгаа” 2021 он
- Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2023 оны 01 дугаар улирлын №1 дугаар сэтгүүлд Хөдөлмөрийн эрх зүйн дэх ажлын цагийн эрх зүйн зохицуулалтыг зарим улс орны ажлын цагийн эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлах нь сэдэвт өгүүлэл
- ОТИС-аас зохион байгуулсан Монгол Улс дахь хүний эрхийн тулгамдсан зарим асуудал” сэдэвт хурлын эмхэтгэлд Монгол Улсын Хөдөлмөрийн эрхийн маргааны үе шатанд хөдөлмөрлөх эрх зөрчигдөж буй байдал сэдэвт өгүүлэл
ХЭЛЭЛЦҮҮЛСЭН ИЛТГЭЛ
- 2011 онд Отгонтэнгэр Их сургууль, Улаанбаатар дээд сургуультай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гэр бүл ба хэвлэл мэдээлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Болзооны хүчирхийлэл” илтгэл
- 2011 онд Хүн байхын учир илтгэл
- 2012 онд Усны хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан илтгэлийн тэмцээнд “Ус Чандмань эрдэнэ” сэдэвт илтгэл
- “Багшийн ажлын цагийн дэглэм сургалтын чанарт нөлөөлөх нь” сэдэвт илтгэл 2019 он
- “Цахим сургалт ба цар тахал” илтгэл 2020 он
- “Захиргааны эрх зүйн тулгамдсан асуудал ба түүнийг шийдвэрлэх арга зам” илтгэл 2021 он
- “Монгол Улсын ба олон улсын эрх зүйн боловсролын харьцуулсан судалгаа” илтгэл 2021 он
- “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь газар ашиглуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт ба түүнд тулгамдсан асуудал” илтгэл 2021 он
АВЬЯАС
- Шатрын спортын дэд мастер цолтой.
- Гар бөмбөг, ширээний теннис тоглох сонирхолтой.