Ажил эрхлэлтийн байдал: Ажил олгогч: Өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН Албан тушаал: Партнер, өмгөөлөгч, Ажил олгогч: “Легал лаб” ХХК Албан тушаал: Судлаач. Боловсрол: ● 2017 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, эрх зүйн бакалавр (LL.B) зэрэгтэй төгссөн. ● 2021 онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй (MPA) төгссөн. ● 2021 оны 2-р сард Олон улсын Комплаенсын Холбоо (ICA)-ны Санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдлэг олгох сургалтад хамрагдсан. Зөвшөөрөл: • 2019 оны 10-р сард Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ авсан. • 2019 оны 10-р сард Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авсан. • 2021 оны 8-р сард Монголын Мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбооноос орчуулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. • 2022 онд Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх хуульчийн эрх авсан. • 2023 онд Оюуны өмчийн газраас оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан.