САНГААГИЙН ЭРДЭНЭСУВД
Өмгөөллийн “Легал Полиси” ХХК-ийн дэд захирал, өмгөөлөгч
Имэйл хаяг: s.erdenesuvd@legal-policy.mn
Боловсрол:
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль - Бизнесийн удирдлагын магистр
Монгол Улсын Их Сургууль- Хууль зүйн сургууль - Хууль зүйн ухааны магистр
Монгол Улсын Их Сургууль- Хууль зүйн сургууль - Эрх зүйн бакалавр
Мэргэшин ажиллаж буй салбар: Захиргааны эрх зүй, иргэний эрх зүй
- Шүүх дэх иргэн, захиргааны хэрэг маргаан (газар, ашигт малтмал, өрсөлдөөн, тендер, татвар, төрийн хяналт шалгалт, сонгууль, хөдөлмөр, гэр бүл, өв залгамжлал, өмч хувьчлал, барилга, концесс, бүхий л төрлийн гэрээ, хэлцэлтэй холбоотой маргаан, гэм хор)-д хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
- Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжид албан ёсоор ордог аж ахуй нэгжүүдэд зөвлөх үйлчилгээ тогтмол үзүүлдэг. Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зөвлөгөө өгч, компанийн өрийн хэрэгсэл гаргах, нээлттэй хувьцаат компани нэмэлт хувьцаа гаргахад хөндлөнгийн шинжээчээр амжилттай ажилласан туршлагатай. Үнэт цаас арилжих болон түүгээр гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх, үнэт цаас болон үүсмэл үнэт цаасаар төлбөр, тооцоо гүйцэтгэхтэй холбогдсон харилцаанд гэрээ болон бусад эрх зүйн баримт бичиг боловсруулах, эрх зүйн дүгнэлт гарган ажиллаж байсан туршлагатай.