Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Өмгөөлөгч
Хөхөө - Наранбулаг
Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч
Үйлчилгээний чиглэл
Танилцуулга (CV)

Монголын Хуульчдын холбооны гишүүн Хуульч, Америкын Нэгдсэн Улсын “Андерсон энд Андерсон” бүтик хуулийн фирмийн Монгол дахь салбарын Партнер Х. Наранбулаг нь, Азийн Олон Улсын Арбитрын Шүүх, Лондонгийн Олон Улсын Арбитрын Шүүх болон Тайландын Олон Улсын Арбитрын Шүүхүүдийн Арбитрчдын Панелд тус тус анхны Монгол Арбитрчаар батлагдаж, бүртгэгдсэн. Мөн тэрээр Парис дахь Олон Улсын Худалдааны Танхимын Олон Улсын Арбитрын Шүүхийн Залуу Арбитрчдын Хороонд Хойд Азийг хариуцсан Бүсийн Төлөөлөгчөөр ажилладаг.  

Хуульч Х. Наранбулаг нь Олон Улсын Хуульчдын Холбооны Австралийн Сидней дэх Чуулганы Залуу Хуульчийн Грант, мөн Ази-Номхон Далайн Хуульчдын Холбооны Дубай дахь Чуулганы Залуу Хуульчийн Грантыг тус тус хүртэж байсан. 

Х. Наранбулаг нь Арбитрын чиглэлээс гадна, “Хууль зүйн зөвлөх үйлчилгээ”-ний чиглэлээр мөн дагнан ажилладаг. Тэрээр Америк, Европ, Азийн хөрөнгө оруулагчид, Женерал Электрикс, Мицубиши гэх мэт үндэстэн дамнасан корпорациуд, НҮБ, Дэлхийн Банк гэх мэт олон улсын байгууллагууд болон Засгийн газарт гадаадын хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт, төр хувийн хэвшлийн түншлэл, олон улсын татвар, корпорацийн эрх зүй, агаарын тээврийн эрх зүйн чиглэлээр олон улсын гэрээ хэлэлцээрүүд дээр хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Тухайлбал тэрээр Монгол Улсын эдийн засагт томоохон өсөлт авчирсан уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, агаарын тээврийн салбаруудад хэрэгжсэн мега төслүүдийн хил дамнасан гэрээ, хэлэлцээрүүд дээр хуулийн зөвлөгөө өгөх багт ажилласан. Эдгээр төслүүд дээр Нью Йорк, Вашингтон, Лондон, Хонг Конг, Токио дахь топ олон улсын хуулийн фирмүүдтэй хамтран болон эсрэг тал болж ажиллан, олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг бичгээр драфтлах, мөн аман хэлэлцээрүүдэд оролцож байсан. 

Х. Наранбулаг нь Америкын Нэгдсэн Улсын Чикаго дахь Илинойн Их Сургуулийг Америкын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлгээр Хууль зүйн магистрын зэрэгтэйгээр, мөн Англи улсын Лондонгийн Их Сургуулийг Английн Засгийн газрын Чевнингийн тэтгэлгээр Хууль зүйн магистрын зэрэгтэйгээр, түүнчлэн Энэтхэг улсын Делийн Их Сургууль болон МУИС-ын Хууль зүйн сургуулийн Олон Улсын эрх зүйн ангийг Хууль зүйн бакалавр болон Франц хэлний Дипломын зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Х. Наранбулаг нь Австрийн Венна болон Хонг Конг хотуудад зохион байгуулагддаг “Vis Moot” Олон Улсын Арбитрын Мэтгэлцээний Тэмцээнүүдэд Шүүгч-Арбитрчаар ажиллаж, энэ чиглэлээр гадаад, дотоодын оюутан залуучуудад зөвлөгөө чиглүүлэг өгч ажилладаг.

Х. Наранбулаг нь Монголын Хуульчдын холбооны Олон Улсын Эрх Зүйн Хорооны Тэргүүн, мөн Менторшип Хөтөлбөрийн Ментор. 

Тэрээр мөн Монголын Олон Улсын Арбитрын Арбитрч юм.

 

Х. Наранбулаг нь Монголын Хуульчдын холбооны Олон Улсын Эрх Зүйн Хороо болон Монголын Хуульчдын холбооны Менторшип Хөтөлбөрт хувь нэмрээ оруулж ажилладаг.

 

Тэрээр Олон улсын хуульчдын холбоо, Ази-Номхон далайн хуульчдын холбоо болон Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч. Мөн Монголын Олон Улсын Арбитрын Арбитрч юм.

 

Үйлчилгээний танилцуулга

Хууль зүйн бүтээл
0
ГАРЫН АВЛАГА
Гэрээ нэхэмжлэх, өргөдөл, гомдол, хууль зүйн ач холбогдол бүхий бусад баримт бичиг
0
ОРЧУУЛГА
Дотоодын хууль, тогтоомж, гадаадын хууль тогтоомж, хууль зүйн ном, бүтээл, холбогдох бусад
0
СУДАЛГАА
Хууль зүйн судалгаа, бодлогын судалгаа, судалгааны тайлан, холбогдох бусад
0
ЭРДМИЙН АЖИЛ
Хууль зүйн судалгаа, бодлогын судалгаа, судалгааны тайлан, холбогдох бусад
0
БАРИМТ БИЧИГ
Хууль зүйн судалгаа, бодлогын судалгаа, судалгааны тайлан, холбогдох бусад
0
БУСАД БҮТЭЭЛ
Хууль зүйн судалгаа, бодлогын судалгаа, судалгааны тайлан, холбогдох бусад
Хуульчийн эрх авсан огноо: