Өндөр овогт Нармандахын Гүнчинсүрэн.
1989 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн.
1997-2007 онд Завхан аймгийн Тэлмэн сумын 11-н жилийн дунд сургууль,
2007-2011 Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн.
2015 онд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан.
2022 онд өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан.
Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч. Монголын Хуульчдын холбооны Завхан аймаг дахь салбарын зохицуулагчийн сонгуульт ажлыг 2016-2018 онуудад гүйцэтгэж байсан.
2011.05.20-2012.06.25-ны өдрийг хүртэл Монголын бэлчээрийн менежментийн холбоонд гишүүнчлэл, гэрээ хариуцсан ажилтнаар,
2012.03.02-2012.11.01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газарт эрх зүйн хөтөч, мэргэжилтнээр,
2012.11.01-2017.07.04-ний өдрийг хүртэл Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслахаар,
2017.07.06-2019.04.03-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд шүүгчийн туслахаар,
2019.04.04-2021.03.18-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийдвэр гүйцэтгэгчээр,
2021.03.19-ний өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байна.