Хуульч, Өмгөөлөгч Б.Баярмагнай 2006 онд Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын Хүмүүн цогцолбор дунд сургуулийг төгссөн. 2011 онд Их засаг хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2013 онд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2011-2013 онд Их засаг хууль зүйн сургуулийн төр захиргааны эрх зүйн тэнхимд утслах багш, багшаар, 2014-2017 онд Төв аймгийн ИТХ-ын ажлын албанд мэргэжилтэн, 2017 оноос өнөөдрийг хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байна. 2015 онд Монголын Хуульчдын Холбооны гишүүнээр элссэн.