ЛХАМСҮРЭНГИЙН ОТГОНБАЯР (LL.B. BA. LL.M)
МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА:
2019 оноос хойш:
СЭЗИС-ийн Эрх зүйн тэнхимийн Ахлах багш. Санхүүгийн зах зээлийн эрх зүй, Өрсөлдөөний эрх зүй, Олон улсын худалдаа ба өрсөлдөөний эрх зүй, Хууль зүйн үйлчилгээний практик хичээлүүдийн хөтөлбөрийг боловсруулж, зааж байна.
2021-2026 он:
Шанхайн Олон Улсын Эдийн Засаг, Худалдааны Арбитрын Коммиссын Арбитрч, Эвлэрүүлэн зуучлагч
2020 оны 6 сараас 2023 оны 4 сар:
Өмгөөллийн “Легал Линк Си Би Эй”ХХН-ийн Гүйцэтгэх захирал. Барилга, дэд бүтэц, санхүүгийн зах зээл, өмгөөллийн чиглэлээр хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
2020 оны 3 сараас хойш:
МҮХАҮТ-ын дэргэдэх Олон Улсын Арбитрын Арбитрч, 2022 оноос тус Арбитрын Удирдах зөвлөлийн гишүүн
2005 оноос хойш:
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч, 2013 онд Монголын Хуульчдын Холбоо байгуулагдсанаас хойш гишүүн, хуульч (зарим завсартайгаар), 2022 оноос Монголын Хуульчдын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
2019 оны 5 сараас:
Санхүүгийн зохицуулах хороон дахь ЕСБХБ-ны төсөлд гэрээт дотоодын эрх зүйн шинжээч. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж боловсруулах чиг үүрэгтэй.
2018 оны 9 сараас 2019 оны 12 сар:
Санхүүгийн зохицуулах хороон дахь Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих төсөлд дотоодын зөвлөх (хуульчдын) багийн ахлагч. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох судалгааны хамт боловсруулсан.
2016 оны 8 сараас 2018 оны 8 сар:
ИБУИНВУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Зөвлөх. Консул, эрх зүй, соёлын харилцааг эрхэлсэн. Кэмбрижийн их сургуульд Монгол судлалын Cambridge Mongolia Forum-ыг санаачлан эхлүүлсэн, Оксфордын их сургуулийн Хуулийн номын санд Монголын эрх зүйн номын каталоги байгуулсан.
2016 оны 8 сараас 2017 оны 12 сар:
НҮБ-ын Олон Улсын Далайн байгууллага дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн орлогч (хавсран гүйцэтгэсэн)
2015 оны 10 сараас 2016 оны 8 сар:
Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дэд захирал
2014 оны 4 сараас 2015 оны 10 сар:
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын санд тус тус Залуучуудын бодлогын баримт бичиг боловсруулах чиг үүрэгтэй гэрээт зөвлөхөөр ажилласан.
2013 оны 6 сараас 2015 оны 10 сар:
Өмгөөллийн Легал Полиси ХХН-ийн Гүйцэтгэх захирал. Уул уурхай, харилцаа холбоо, эрчим хүчний төсөл, хэрэг маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлдэг Монголын тэргүүлэх хуулийн фирмийн үйл ажиллагааг удирдаж эхлүүлсэн.
2009 оны 1 сараас 2013 оны 6 сар:
Мобиком Корпорацийн Хуулийн хэлтсийн менежер, 2011 оноос группын хууль, зохицуулалт хариуцсан Hub Manager, 2011 оноос Ерөнхий захирлын зөвлөх
2003 оны 12 сараас 2008 оны 11 сар:
Голомт банкны Ерөнхий зохицуулалтын газрын хуулийн мэргэжилтэн, Зээлийн дэд хорооны гишүүн
БОЛОВСРОЛ:
МУИС-ийн Хууль зүйн сургууль, Докторант.
ИБУИНВУ-ын Эдинбургийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Өрсөлдөөний эрх зүй ба Инновац мэргэшүүлэх хөтөлбөр, Хууль зүйн магистр. Thesis: Optimal design of competition agency for developing countries.
МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Улс төрийн эдийн засаг, Улс төр судлалын бакалавр. Дипломын ажил: Монгол Улс дахь өрсөлдөөн зохицуулалтын бодлогод хийсэн улс төрийн эдийн засгийн дүн шинжилгээ.
МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Төгсөлтийн дараах сургалтууд: Менежментийн эдийн засаг, Судалгааны арга зүй, Хөрөнгө оруулалт, төслийн шинжилгээ, Хотын эдийн засаг, Эдийн засгийн онол
Дотоод хэргийн их сургууль Эрх зүйн бакалавр. 2022 оны шилдэг оюутан, БСШУЯ, Залуу удирдагч сан
ХЭЛ: Монгол /төрөлх хэл/, Англи хэл /мэргэжлийн түвшин/, Орос /дунд/
НИЙТЛЭЛ, БҮТЭЭЛ:
- Ном, гарын авлага
- “Барилга, дэд бүтцийн байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах эрх зүйн зохицуулалт” УБ., 2023 (хамтын бүтээл)
- “Монгол Улсын Өрсөлдөөний эрх зүйн эх сурвалжид холбогдох баримт бичиг: 1993-2023” УБ., 2023 он (эх сурвалжийн бүтээл эмхэтгэсэн)
- Тавдугаар бүлэг: Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтоолтын эрх зүйн асуудлууд “Гарааны бизнесийн эрх зүй” УБ., 2022 он (хамтын бүтээл)
- Нэгдүгээр бүлэг 1.1: Түлхүүр гардуулах нөхцөл хэмээхийн учир, “Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэглээ” УБ., 2022 он (хамтын бүтээл)
- Б.Батзориг нарын хамт “Банкнаас бусад санхүүгийн байгууллагын комплаенсын гарын авлага” УБ., 2019 он (хамтын бүтээл)
- “Монгол төрийн өрсөлдөөн зохицуулалтын бодлогын өнөөгийн байдалд хийсэн улс төрийн эдийн засгийн дүн шинжилгээ”, дипломын ажил, МУИС, УБ., 2016 он
- ‘Optimal Design of Competition Agency for Developing Countries’ Dissertation for partial fulfillment of a Degree of Master of Laws in Competition Law and Innovation, the University of Edinburgh. 2013, Scotland, UK
- Б.Батзоригийн хамт “Хууль зүйн шинжлэх ухааны ном зүй: 1960-2005” УБ., 2006 он
- Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, илтгэл
- “Алгоритм, хиймэл оюун ухааны хэрэглээ бүхий олон талт зах зээл(платформ)-ийг өрсөлдөөний эрх зүйгээр зохицуулах нь: Сорилт ба шийдэл” “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн цуврал 96, 2024 оны дугаар 1.
- “Европ дахь картелийн эрх зүйн сэтгэлгээний хөгжил ба түүхэн үйл явцуудыг эргэцүүлэх нь” “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн цуврал 95, 2023 оны дугаар 4.
- “Өрсөлдөөний эрх зүй дэх картелийн тодорхойлолт: Онол, үзэл баримтлал, шүүмж”// “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн цуврал 94, 2023 оны дугаар 3.
- “Цахим шилжилт ба картелийн эрх зүйн зохицуулалт” илтгэл, СЭЗИС-ийн эрдэм шинжилгээний хурал, 2022
- EU Competition law responses to the financial crisis of 2007-2008 in a merger control, 2020/Social Science Research Network www.ssrn.com
- “Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалт, хамрах хүрээг харьцуулан судалсан нь” илтгэл, МУИС ХЗС – ШӨХТГ хамтарсан “Монгол Улсын Өрсөлдөөний эрх зүйд тулгамдаж буй зарим сэдэв” эрдэм шинжилгээний семинар, 2020 оны 10 дугаар саны 22
- “Шерманы хуулийн эх сурвалж: Түүхэн тойм, өрсөлдөөний эрх зүйг хөгжүүлэхэд түүний ач холбогдол”// “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн цуврал 78, 2020 оны 3 дугаар дугаар, хуудас 106-120
- “Competition Policy for Innovation: Potential Challenges and Solutions.
Lessons to be learned from Others” (June 1, 2013) ‘Mongolia Development Forum’, The Limkokwing University of Creative Technology, London, United Kingdom
- “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй дэх гэрчийн тухай ойлголт: маргаантай асуудлууд, шийдвэрлэх арга зам”//”Монголын төр, эрх зүй” сэтгүүл 2008 оны №2, хуудас 71-76
- “Гэмт явдалд нөлөөлөх хүчин зүйлийн хамаарлыг судлах корреляцийн шинжилгээний арга зүйн асуудалд”// “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүлийн 2003 оны №3, хуудас 20-23
- Хянан тохиолдуулсан ном
- “Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэглээ” УБ., 2022
- “Гарааны бизнесийн эрх зүй” УБ., 2022
- Петер Коллин “Улс төр, засаглалын толь бичиг” УБ., 2020 он
- Джефри Делмон “Төр, хувийн хэвшлийн түншлэл дэд бүтцийн төсөлд” УБ., 2019, 2023 он
- Кэн Бинмор “Тоглоомын онол” УБ., 2016 он
- ИБУИНВУ-ын Дотоот хэргийн яамны “Цагдаагийн байгууллага болон эрүүгийн нотлох баримтын тухай 1984 оны хуулийг хэрэгжүүлэх журам A-G” УБ., 2013 он
- Судалгааны төсөл, захиалгат дүн шинжилгээний ажлууд
- Зар сурталчилгааны тухай хуулийн төсөлд өгөх санал, дүгнэлт /Монгол, Англи хэл дээр/ Захиалагч: Олон Улсын Хөгжлийн Эрх зүйн байгууллага 2020 оны 6-11 сар
- Impact assessment of the legislation draft /revised draft law on advertisement/ Submitted to the IDLO. July, 2020