Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9.4, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.5 дахь заалтын дагуу Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийн дунд явуулсан санал хураалтын дүнг үндэслэн Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо нь 2014 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан.
Магадлан итгэмжлэлийн хороо нь хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүд болон хуульч профессруудын харилцан тэнцүү төлөөллөөс бүрдсэн 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна
Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна. Тодруулбал, Магадлан итгэмжлэлийн хороо нь Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага, Магадлан итгэмжлэлийн комиссын дүрмийн төслийг боловсруулах бөгөөд эдгээрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй юм. “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-иар Монголын Хуульчдын холбоонд Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүрэг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр: Гадинбуу овогтой НАРАНБААТАР
Төрсөн он, сар, өдөр: 1977.11.03
Төгссөн сургууль:
1999 онд ИЗИС-ийг эрх зүйч мэргэжлээр
2002 онд Батлан хамгаалахын их сургууль
2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн
Малайз, БНСУ, Япон, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн
Мэргэжил, боловсрол: Хуульч
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:
1999-2021 онд “Их Засаг Олон Улсын их сургууль”-д Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Хууль зүйн клиник сургалтын төвийн эрхлэгч, Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Эрдмийн сургуулийн захирал, Шинжлэх Ухааны сургуулийн захирал
2001-2021 онд МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч
2005-2012 онд “Эн энд Би” эдвокэйтс хуулийн фирмийн захирал
2013-2019 онд “MGL Partners“ хуулийн фирмийн захирал, зөвлөх
2016-2019 онд МХХ-ны Өмгөөлөгчдийн Хорооны Удирдах зөвлөлийн гишүүн
2017-2019 онд МХХ-ны Сургалтын Хорооны гишүүн
2018-оноос МХХ-ны Хууль зүйн Их дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх хорооны гишүүн
2018 оноос Их Засаг ОУИС-ийн Эрдмийн сургуулийн захирал
1999 оноос одоог хүртэл Их Засаг ОУИС-ийн сургуулийн Салбар сургуулийн захирал
2020 оноос МХХ-ны Зөвлөлийн гишүүн
Ажлын дадлага туршлага: 24 жил
Гишүүнчлэл, мэргэжлийн тусгай зөвшөөрөл: 0838