Овог, эцгийн нэр, өөрийн нэр: АЛТЖИН ОВОГТ ТӨМӨРХУЯГИЙН ЖАВХЛАНТӨГС
Төрсөн он, сар, өдөр: 1986.10.19.
Төгссөн сургууль:
- 1994-2004 он Дархан хотын 10 жилийн IX дүгээр дунд сургууль,
- 2004-2008 он Цагдаагийн академи, Эрх зүйн анги, Бакалавр,
- 2012-2014 он Удирдлагын академи, Төрийн алба, Удирдлагын сургууль,
- 2014-2016 он Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль, Магистр,
- 2014 он Удирдлагын академи, Удирдахуйн сургуулийн магистрант.
- 2021 он Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүйн докторант.
Мэргэжил, боловсрол: Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн магистрийн зэрэгтэй.
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:
Үндсэн ажил:
-
-
- 2008 оны 09 дүгээр сарын 11-2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл
- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
- 2010 оны 04 дүгээр сарын 21-2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл
- Улсын Ерөнхий прокурорын газарт Жижүүр,
- 2010 оны 7 дугаар сарын 07-2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл
- Улсын Дээд шүүхэд Мэдээлэл, лавлагааны ажил хариуцсан мэргэжилтэн,
- Тамгын газрын даргын туслах-шинжээч,
- Шүүгчийн туслах-шинжээч.
- 2017 оны 04 дүгээр сарын 01-2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл
- Монголын Хуульчдын холбооны гишүүн, Өмгөөлөгч
- 2017 оны 05 дугаар сарын 16-2018 оны 06 дугаар 13-ны өдөр хүртэл
- Ховд аймгийн прокурорын газар-Хяналтын прокурор
- 2018 оны 06 дугаар сарын 13-2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл
- Сүхбаатар дүүргийн Прокурорын газар-Хяналтын прокурор
- Сүхбаатар дүүргийн прокурорын газар-Ахлах прокурор
- 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс одоо хүртэл
- Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Сонгуульт ажил:
-
-
- 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сар хүртэл Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн,
- 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сар хүртэл Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн,
- 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сар хүртэл Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн.
- 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн,
- 2022 оны 04 дүгээр сараас Монголын Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, дарга,
- 2022 оны 04 дүгээр сараас Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2022 оны 04 дүгээр сараас Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
Ажлын дадлага туршлага:
- Мэргэжлээрээ 15 дахь жилдээ,
- Прокурорын байгууллагад 4 жил ажилласан,
- Шүүхийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна.
- Хуульчдын холбоог байгуулагдсан цагаас эхлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан холбогдох дүрэм, журмын эх бэлтгэх, түүнд санал гаргах, техник, редакцын ажлыг бие даан болон баг, ажлын хэсгээр оролцож Зөвлөлийн хурлаар баталж байсан.
Гишүүнчлэл, мэргэжлийн тусгай зөвшөөрөл: 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр анх хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авч байсан. 2014.07.07-ны өдрийн 1911 дугаартай гэрчилгээтэй.
- Шүүгчдийн хороо
- Захиргааны эрх зүйн хороо
- Эдийн засгийн эрх зүйн хороонд тус тус гишүүнчлэлтэй.
Шагнал, урамшуулал:
- 2014 он, Монгол Улсын Дээд шүүхийн Жуух бичиг,
- 2015 он, Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу хуульч,
- 2019 он, Монголын Хуульчдын холбооны Хүндэт тэмдэг
- 2019 он, Монгол Улсын Ерөнхий прокурорын Өргөмжлөл,
- 2020 он, Прокурорын байгууллын 90-н жилийн ойн Хүндэт тэмдэг,
- 2023 он, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан.