Монголын Хуульчдын холбоонд “Үндсэн хууль”-ийн төсөл болон “Зөвлөлдөх санал” асуулгын талаар хуульчид өөрсдийн болон хамт олныхоо байр суурийг идэвх санаачилгатай ирүүлж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос хуульчдын дунд тус сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, харилцан санал солилцож байгаа билээ.
Иймд Эрхэм хуульч Та бүхэн 1992 оны Монгол улсын Үндсэн хуулийг өөрчлөхөд чиглэгдсэн 5 дахь “Үндсэн хуулийн төсөл” болон 2019, 2022, 2023 он дамжин яригдаж буй “Зөвлөлдөх санал асуулга”, түүний зохион байгуулалтын талаарх өөрсдийн санал хүсэлтийг Namuun.mglbar@gmail.com хаягаар бидэнд ирүүлэхийг хүсье.
Бид хуульчдынхаа дуу хоолой, үзэл санааг холбогдох байгууллага, төсөл санаачлагчдад хүргэсээр байх болно.
Та “Үндсэн хууль”-ийн төсөл гэх албан бус баримт бичигтэй танилцахыг хүсвэл доорх холбоосоор үзнэ үү.
https://drive.google.com/file/d/1TvtRfcbzhoVK15VQCz21CyMEl37PuUQ3/view
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХОРОО