Монголын хуульчдын холбооноос "Хувьцаа эзэмшигчийн эрх" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 09:00-14:00 цагийн хооронд ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд болно.
Тус хэлэлцүүлгийн зорилго нь Хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “жижиг” хувьцаа эзэмшигчийг “том” хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлоос хамгаалах, “жижиг” хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван гарах арга замыг тодорхойлох, “жижиг” хувьцаа эзэмшигчийн оролцоог хангах сайн туршлагуудыг хуваалцах, хуульчдын санал хүсэлтийг нэгтгэх юм.