Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Ц.САРАНТУЯАД Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ

 Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслол өнөөдөр /2021.07.09/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

    Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын 2021 оны шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Цэрэнбалтавын Сарантуяагийн туурвисан “Үндсэн хуулийн процессийн эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” бүтээлд олгохоор эрдэмтэн судлаачдаас бүрдсэн сонгон шалгаруулах баг шийдвэрлэжээ.

    Энэ бүтээл нь Үндсэн хуулийн хяналтын танин мэдэхүйн онол-практикийн үндсийг тавьсан, харьцуулсан эрх зүй судлалын хүрээнд Үндсэн хуулийн шүүхийн хөгжилд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын эрх зүйн шинжлэх ухаанд Үндсэн хуулийн процессийн эрх зүйн сургалт, судалгааны бие даасан шинэ салбар бий болгон, Монгол Улсад Үндсэн хуулийн шүүх хөгжих, парламентат ёс, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан бүтээл гэж дүгнэсэн байна.

    Доктор, профессор Ц.Сарантуяа нь 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтан ажиллаж, 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэрэгт анхнаас нь идэвхтэй оролцож, Монгол Улсад анх удаа болсон Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулалцаж, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажилласан билээ.

   Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Сарантуяа Б.Чимид багштайгаа олон жил ойр дотно хамтран ажиллаж байсныгаа нэр төрийн хэрэг гэж бодож явдгаа илэрхийлээд багш маань улс орныхоо төлөө байнга сэтгэлээ чилээж явдаг, хүн бүрийн эрхийг тэгш эдлүүлэх тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө бүх насаараа зүтгэсэн нэгэн гэдгийг онцлов.

    Тэрбээр шагнал хүртсэн бүтээлийнхээ талаар “Үндсэн хууль бол оройдоо залаад орхидог баримт бичиг биш. Үндсэн хууль бол ширээний чимэг төдий хууль биш. Үндсэн хууль бол бид бүхний амьдралд өдөр тутам хэрэгждэг байх ёстой хууль юм” гэдгийг онцлон тэмдэглээд Үндсэн хуулийг шүүхийн журмаар хамгаалах асуудалд  судалгаа, харьцуулалт хийж, Монгол Улсад хэрэг болохуйц дүн шинжилгээнүүдийг хийхийг зорьсон хэмээсэн юм.

      Ц.Сарантуяа Танд баяр хүргэж, цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Т.НАРАНЦОГТ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
Өчигдөр 11 цаг 23 мин
МЭНДЧИЛГЭЭ
2025-12-10 14:26
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2025-12-10 10:42
“ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС: ЗАРЧИМ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-12-09 16:07
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч байна
2025-12-09 09:34
МОНГОЛ УЛСАД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ
2025-12-08 16:49
ХУУЛЬЧДЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ БОЛЛОО
2025-12-08 14:34
IDLO-ын СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ БОЛЛАНДЫГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
2025-12-08 11:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
2025-12-05 10:03
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2025-12-04 17:31
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-12-02 17:12
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-12-01 15:51
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛАХ "ФЕМИДА-2025"  ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2025-12-01 14:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРСИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
2025-11-29 13:05
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-11-28 18:19
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО
2025-11-28 18:03
“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
2025-11-28 17:45
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВНА
2025-11-25 17:38
"ҮНДСЭН ХУУЛИЙН АМИН СҮНС: ХАРИУЦЛАГА, ОНОЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-11-25 15:41
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ 2023-2025 ОНЫ ТОВЧ ТАЙЛАН
2025-11-24 10:17