Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн хурал 2019 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоотод болно. Тус хурлаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдээс санал авч, УИХ-д албан ёсоор хүргүүлэх юм.
Сонирхсон хуульчид тус хуралд оролцох нь нээлттэй бөгөөд хуульчид Та бүхнийг саналаа өгч, идэвхитэй оролцохыг урьж байна.
Холбоо барих утас:91002471 (Мэргэжилтэн С.Одсүрэн)
ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХОРОО