Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Оюунчулуун нарыг Монголын Хуульчдын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа. "Хүндэт тэмдэг"-ийг тус холбооны Шүүгчдийн хорооны Тэргүүн Ц.Оч өчигдөр /2017.10.04/ гардуулж, баяр хүргэж амжилт хүслээ.