Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Нийслэлийн бүх дүүргийн эмзэг бүлгийн иргэдэд Хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх өдөрлөг болно

    Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг 2017 оны 09 дүгээр сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

             Одоогоор тус өдөрлөгийг 5 дүүрэгт дараах хуваарийн дагуу зохион байгуулахаар товлоод байна.

Дүүрэг

Хэзээ

Хаана

1

Сүхбаатар

2017.09.14

Сүхбаатарын талбай

2

Баянзүрх

2017.09.16

БЗД-ийн Иргэний танхимд

3

Чингэлтэй

2017.09.24

14-р хорооны Иргэний танхимд

4

Багахангай

2017.09.27

Иргэний танхим

5

Хан-Уул

2017.09.28

Хан-Уул дүүргийн соёлын ордон

 

Зорилго: Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүйгээр шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах, хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, шаардлагатай хүмүүсийг өмгөөлөгчтэй холбож өгөх, нотариатын зарим үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх замаар зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 

Хамтран зохион байгуулагчид:

  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба
  • Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар,
  • Хууль зүйн туслалцааны төв
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн

Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүд:

  • Холбогдох байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулна.

/Оролцож буй байгууллагууд ямар үйл ажиллагаа эрхэлдэг, тухайн байгууллагад яаж, хэрхэн хандах талаар мэдээ, мэдээлэл авах боломжтой/

  • Хууль, өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгнө.

/Иргэдэд өдөр тутам тохиолддог бэрхшээлийг хэрхэн, хаана хандаж шийдвэрлүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой. Жишээ нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ, газар, хөдөлмөр эрхлэлт гэх мэт түгээмэл асуудлаар зөвлөгөө авах боломжтой/

  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явагдана.

/гэмт хэрэг, зөрчил гэж юу болох талаар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд юуг анхаарах ёстой гэх мэт асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой/

  • Нотариатч үнэ төлбөргүйгээр баримт бичиг гэрчилнэ.

/төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, паспорт, газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэх мэт баримт бичиг/

  • Шинэ хуулиудын танилцуулга хийгдэнэ.

/Шинээр батлагдсан хуулиудын онцлог, зохицуулалт, анхаарах ёстой зүйл гэх мэт хэрэгтэй мэдээллийг авах боломжтой/

    ЖИЧ: БҮХ АРГА ХЭМЖЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Т.НАРАНЦОГТ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
Өчигдөр 11 цаг 23 мин
МЭНДЧИЛГЭЭ
2025-12-10 14:26
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2025-12-10 10:42
“ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС: ЗАРЧИМ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-12-09 16:07
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч байна
2025-12-09 09:34
МОНГОЛ УЛСАД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ
2025-12-08 16:49
ХУУЛЬЧДЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ БОЛЛОО
2025-12-08 14:34
IDLO-ын СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ БОЛЛАНДЫГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
2025-12-08 11:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
2025-12-05 10:03
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2025-12-04 17:31
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-12-02 17:12
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-12-01 15:51
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛАХ "ФЕМИДА-2025"  ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2025-12-01 14:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРСИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
2025-11-29 13:05
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-11-28 18:19
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО
2025-11-28 18:03
“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
2025-11-28 17:45
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВНА
2025-11-25 17:38
"ҮНДСЭН ХУУЛИЙН АМИН СҮНС: ХАРИУЦЛАГА, ОНОЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-11-25 15:41
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ 2023-2025 ОНЫ ТОВЧ ТАЙЛАН
2025-11-24 10:17