Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчдын холбооны Тамгын газрын баг “Шилжин явах цом”-ын эзэн боллоо

    Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Шилжин явах цом”-ын төлөөх боулингийн тэмцээн 2017 оны 05 дугаар 06-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Sport Pub Bowling” төвд амжилттай болж өндөрлөлөө.

    Тэмцээнд Монголын Хуульчдын холбооны Тамгын газар, тус холбооны Иргэний эрх зүйн хороо, Прокурорын хороо,  Өмгөөлөгчдийн хороо болон Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Өмгөөллийн “Соёмбо легал партнерс”, “Адвокат консалтинг”, “Монгол элч”, “И Эл Си” “Улаанбаатар Адвокат” нөхөрлөлийн нийт 12 багийн тамирчид өрсөлдсөн.

    Хуульчдын холбооны гишүүн хуульчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Холбооны гишүүдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой тус тэмцээний тэргүүн байрт Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын баг, дэд байрт Өмгөөллийн “Адвокат консалтинг” ХХН, гуравдугаар байрт Өмгөөлөгчдийн хорооны баг тус тус шалгарлаа. Мөн шилдэг эрэгтэй тоглогчоор Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын багийн тоглогч Х.Наранхүү,  шилдэг эмэгтэй тоглогчоор Иргэний эрх зүйн хорооны багийн тоглогч, өмгөөлөгч С.Цацралтуяа нар шалгарсан юм.

     

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Т.НАРАНЦОГТ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
Өчигдөр 11 цаг 23 мин
МЭНДЧИЛГЭЭ
2025-12-10 14:26
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2025-12-10 10:42
“ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС: ЗАРЧИМ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-12-09 16:07
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч байна
2025-12-09 09:34
МОНГОЛ УЛСАД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ
2025-12-08 16:49
ХУУЛЬЧДЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ БОЛЛОО
2025-12-08 14:34
IDLO-ын СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ БОЛЛАНДЫГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
2025-12-08 11:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
2025-12-05 10:03
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2025-12-04 17:31
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-12-02 17:12
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-12-01 15:51
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛАХ "ФЕМИДА-2025"  ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2025-12-01 14:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРСИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
2025-11-29 13:05
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-11-28 18:19
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО
2025-11-28 18:03
“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
2025-11-28 17:45
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВНА
2025-11-25 17:38
"ҮНДСЭН ХУУЛИЙН АМИН СҮНС: ХАРИУЦЛАГА, ОНОЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-11-25 15:41
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ 2023-2025 ОНЫ ТОВЧ ТАЙЛАН
2025-11-24 10:17