Монголын Хуульчдын Холбооны Хоёрдугаар Их Хурлын Тов Болон Хэлэлцэх Асуудлын Төлөвлөгөөний Мэдээлэл

2015-09-12 | Уншсан: 1015

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурал”-ыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар товлосныг мэдээлж байна.

 

    Хуульчдын холбооны зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөв. Үүнд:

 

1.    Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох;

2    .Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны болон Хуульчдын холбооны аж ахуй,     санхүүгийн үйл ажиллагааны талаарх тайлан сонсох;

3.    Хуульчдын холбоо, түүний бүтцийн байгууллагуудаас гаргах журмын нийтлэг журмыг тогтоох;

4.    Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;

5.    Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийгчөлөөлөх, сонгох.

 

    Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгч сонгох, Их хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг www.mglbar.mn цахим хуудсанд нэвтэрч авна уу.

 

Лавлах утас: 7011-6007, 7011-6065

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн