"ӨМГӨӨЛӨГЧ-ТАНД ТУСАЛЪЯ" ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОХ ӨМГӨӨЛӨГЧДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

2015-05-21 | Уншсан: 615

    Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан жил бүр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн өдөрлөгийг "Өмгөөлөгч-Танд тусалъя" нэрийн дор Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо хамтран 2015 оны 05 сарын 22-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд болон аймаг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн туслалцааны төвүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна.  

    Хуульч, өмгөөлөгч нь иргэдэд Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгт оролцсоноор өмгөөллийн байгууллага болон өөрийн ажил үүргийг олон нийтэд сурталчлах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нэг илрэлхийлэл тул Өмгөөллийн нөхөрлөлүүд, хуульч, өмгөөлөгч та бүхнийг өдөрлөгт идэвхитэй оролцохыг уриалж байна. Тусгаар тогтнолын талбай, дүүргүүдийн эрх зүйн туслалцааны төвүүдэд хууль зүйн зөвлөгөө өгөх нөхөрлөл, хуульч өмгөөлөгчдийг бүртгэж байна.

Бүртгэх утас: 99025467

Монголын Хуульчдын Холбоо

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо,

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн