МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРОО
2015-03-25 | Уншсан: 1106

“Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт түүнийг боловсронгуй болгох асуудал”
/Нээлттэй хэлэлцүүлэг/
Шүүгчдийн хорооноос зохион байгуулж буй Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох нээлттэй цуврал хэлэлцүүлэгт эрхэм хүндэт шүүгчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Эхний хэлэлцүүлэг:
Хэлэлцэх асуудлийн хамрах хүрээ:
- Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль,
- Шүүхийн захиргааны тухай хууль,
- Шүүхийн тухай хууль
- Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Зохион байгуулагчид:
- Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл
- Ажлын хэсэг
Ажлын хэсгийн ахлагч:
Цогт Ц. /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч/
Гишүүд:
- Алдар.М /Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч/
- Батбаатар.Д /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч/
- Даваасүрэн .Л /Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч/
- Зандраа.О /Улсын Дээд шүүхийн шүүгч/
- Золзаяа.Э /Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч/
- .Цогт. Б /Улсын Дээд шүүхийн шүүгч/
Хаана: Монголын Хуульчдын холбооны байр, 3 давхар, 304 тоот Хуульчдын танхимд
Хэзээ: 2015.04.06-нд 17 цагт