2014 ОНЫ ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2015-03-05 | Уншсан: 921

    2014 оны хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдах хуульчдыг 2015 оны нэгдүгээр сарын 20-ноос бүргэж, сургалтыг хоёрдугаар сарын 25-наас зохион байгуулж эхлээд байгаа билээ.

    Одоогоор сургалтад Улсын ерөнхий прокурорын газар, дүүргүүдийн прокурорын газар, Тээврийн прокурорын газар, Төв аймгийн прокурорын газрын прокурорууд, туслах ажилтанууд болон бусад хуульч, өмгөөлөгч нар хамрагдаж байна. Сургалтыг УЕПГ-ын хяналтын прокурор, доктор Б.Өнөрмаа, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч М.Наранцэцэг, МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор Б.Амарсанаа, Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгч Э.Ариунаа, өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан нар салбар эрх зүйн чиглэлийн хичээлүүдээр явуулж буй юм.

    Хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах асуудал эрхэлсэн хорооноос 2014 оны хуульчийн үргэлжилсэн сургалтыг 2015 оны тавдугаар сарын 15 гэхэд зохион байгуулж дуусгахаар төлөвлөөд байгаа юм. Иймд сургалт дуусах дөхөхөөр анги дүүргэлт нэмэгдэх, ачаалал үүсгэх зэрэг хүндрэл гаргахгүй байх үүднээс хуульчид та бүхэн зарласан хугацаанд багтаж сургалтадаа хамрагдана уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн