МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНООС "LAW AND ECONOMICS" СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
2023-03-14 | Уншсан: 420

Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооноос “LAW AND ECONOMICS” сэдэвт уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус уулзалт нь цуврал байдлаар үргэлжлэх бөгөөд эхний уулзалтын панелистаар "Мизес Монгол" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхбат оролцож “Л.Ф.Мизес: Дундыг баримтлах бодлого социализмд хөтөлнө" сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, эдийн засгийн онол урсгал, орчуулгын бүтээлийн талаар ярилцана.
Холбоо барих: 70116065, 95735559
Жич: Хүний тоо хязгаартай.
Та ЭНД дарж бүртгүүлнэ үү.