МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2023-02-20 | Уншсан: 146

Монголын Хуульчдын холбооны 10 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн нэрэмжит шатрын тэмцээнийг 2023 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хуульчдын дунд зохион байгууллаа. Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, хуульчдын ур чадварыг хөгжүүлэх, туршлага солилцох зорилготой тус тэмцээнд 14 хорооны 42 тамирчин оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс дараах амжилтыг үзүүллээ. Үүнд:

🥇 Нэгдүгээр байр-Иргэний эрх зүйн хорооны баг тамирчид /М.Мөнгөнхүү, Т.Сайнбаяр, Б.Ургамалцэцэг/

🥈 Хоёрдугаар байр-ХЗШУХЗБД хорооны баг тамирчид /Ц.Мөнхбат, Ч.Булган, Э.Эрдэмжаргал/

🥉Гуравдугаар байр-Эдийн засгийн эрх зүйн хорооны баг тамирчид /Д.Доржхорол,Ц.Мөнхбат, Г.Болормаа/

♟️Дөрөвдүгээр байр- Захиргааны эрх зүйн хорооны баг тамирчид /Н.Мягмар, Н.Найгалдорж, Ц.Санжаалхам/

♟️Тавдугаар байр- Прокурорын хорооны баг тамирчид /Т.Баярсайхан, Т.Мэндсайхан, Э.Пүрэвдулам/

♟️Зургадугаар байр-ХНТМҮАҮАЭ хорооны баг тамирчид /Д.Алтанхуяг, О.Жаргалсайхан, С.Анударь/

• Шилдэг ахмад шатарчин- хуульч Б.Дамба, С.Чинбат,

♟️Шилдэг эмэгтэй шатарчин- хуульч, А.Уламбаяр, Тамгын газрын мэргэжилтэн Ч.Анужин,

♟️Ширээний аварга шатарчин- хуульч Ц.Мөнхбат, Т.Баярсайхан, Э.Энхжаргал,

♟️Рейтингүй шилдэг шатарчин- хуульч А.Мөнхтулга нар тус тус шалгарлаа.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит хуульчдын аварга шалгаруулах тэмцээнийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Чимид сан, Шатрын холбоо зэрэг байгууллага дэмжин хамтран ажилласан бөгөөд эдгээр байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Мөн өөрийн үнэт цаг заваа зориулан тэмцээнд оролцсон нийт хуульчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн