ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2023-01-18 | Уншсан: 195

          Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл өөрийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, хуульч, эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн хууль тогтоомж, дүрэм журам шинэчлэх, сургалт, гадаад, дотоод хамтын ажиллагаа, мэдээлэл, сурталчилгааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 8 ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үүнд:

  1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг;
  2. Хуульчдын эрэлт, хэрэгцээнд суурилсан үйлчилгээ бий болгох, Хуульчдын холбооны цахим хуудсыг шинэчлэх, хөгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг;
  3. Хуульчдын холбооны сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, практик сургалтын тогтолцоо бүрдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг;
  4. Төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хуульчдыг шинэ мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсэг;
  5. Мэргэшсэн хуульч бэлтгэх, мэргэшсэн хуульчийн нэршил хэрэглэх журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;
  6. Монголын Хуульчдын холбоонд судалгааны бүтэц байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг;
  7. Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх журам боловсруулах ажлын хэсэг;
  8. Хуульчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий ажлын хэсэг.

     Ажлын хэсгүүд удирдамж, төлөвлөгөөний дагуу хуульчийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд суурилсан, техник, технологийн хөгжил, эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил, үйлчилгээг нэвтрүүлэх, хууль тогтоомжийн төсөл, холбогдох журмуудыг шинээр болон шинэчлэн боловсруулах, тэдгээрт санал өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

    Дээрх ажлын хүрээнд Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх журам боловсруулах ажлын хэсгээс “Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх журам”-ын төслийг боловсруулж санал авч байна.

Журмын төслийн үзэл баримтлалтай ЭНД дарж танилцана уу

Журмын төсөл ЭНД дарж харна уу

Хуульч, судлаач та бүхэн ЭНД дарж саналаа ирүүлнэ үү.

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн