"ХУУЛЬЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ-2022" ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2022-12-12 | Уншсан: 475

      Монголын Хуульчдын холбоо Өмгөөллийн “Ди Би  энд Жи Ти Эс” ХХН хамтран 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр “Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг-2022” үйл ажиллагааг зохион байгууллаа. 

 

     Тус үйл ажиллагаа нь хуулийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд, ажил горилогч эрх зүйч болон хуульчдыг ажил олгогч байгууллагуудтай холбох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хуульчийн ажлын байранд тавигдах шаардлага, ур чадварын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажил олгогчдын хүний нөөцийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

 

 

     Үйл ажиллагааг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Прокурорын ерөнхий зөвлөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын олон улсын арбитр, Хууль зүйн үндэсний хүрээлэн, өмгөөллийн нөхөрлөлүүд, "Оюу толгой" ХХК, "АПУ" ХХК зэрэг 20 гаруй байгууллага дэмжин, өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан оролцсон бөгөөд оюутан залуус, эрх зүйч, хуульчид өргөнөөр оролцлоо

 

 

     Хөтөлбөрийн хүрээнд  “Орчин үеийн залуу хуульчдын зайлшгүй эзэмшвэл зохих ур чадварууд”, “Өмгөөллийн болон зөвлөх үйлчилгээний хуулийн фирмийн ажлын онцлог болон шаардлагууд”, “Төр, захиргааны байгууллагын ажлын онцлог”, “In-house counsel буюу байгууллагын хуульчийн ажлын онцлог” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн үйл ажиллагааны үеэр гурван азтан шалгаруулж, зохион байгуулагчдын зүгээс тусгай бэлэг гардуулсан юм.

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн