"ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2022-11-28 | Уншсан: 469

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Ханнс Зайдел сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, “Легалдата” эрдэм шинжилгээ, судалгааны цахим сантай хамтран “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. 

     Эрдэм шинжилгээний хурлыг нээж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, Ханнс Зайдел сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Феликс Гленк, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч Д.Мөнхтуяа нар үг хэлэв.

     Тус хуралд, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Эрх зүйн боловсролын академи /Хайннс зайдел/-ийн захирал А.Энхтуяа нар хүндэт зочноор, Улсын дээд шүүхийн шүүгчдийн төлөөлөл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл болон судлаач, өмгөөлөгч нар оролцлоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн