“ЭДИЙН БУС ХОХИРОЛ БА СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-11-21 | Уншсан: 1525

     Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран "Эдийн бус хохирол ба сэтгэл санааны хохирол" сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

     Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Жаргалмаа нар болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн байнгын хороо, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо, Шүүх, Прокурор, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчдийн төлөөлөл 93 хүн оролцов. 

Илтгэгчид дараах сэдвээр илтгэл хэлэлцүүллээ:

  • Сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх эрх зүйн шийдэл;
  • Сэтгэцийн эрүүл мэндийн ойлголт;
  • Эдийн бус гэм хор түүнийг тодорхойлох нь;
  • Эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхэд холбогдох Иргэний хуулийн зохицуулалтыг түүхэн болон харьцуулсан эрх зүйн үүднээс дүгнэх нь;
  • Эдийн бус гэм хор ба хуулийн төслийн сэтгэцэд учирсан хор уршиг хоёрын хамаарлын тухайд;
  • Учруулсан гэм хор нь Эдийн бус хохирлын шалтгаан байх тухай;
  • Хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын үнэлгээний аргачлал, өнөөгийн нөхцөл байдал;
  • Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхээр гаргасан шинжилгээ нь Эрүүгийн хуулийн зорилготой холбогдох нь

     Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн төлөөлөгч болон илтгэгч нараас асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд холбогдох зөвлөмж, саналуудыг эрх бүхий байгууллагуудад хүргүүлэхээр тогтсон байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн