"ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО

2022-11-15 | Уншсан: 486

    Дэлхийн Банк Группийн Олон улсын санхүүгийн корпорацаас Монголын банкны холбоотой хамтран Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, тэр дундаа хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

    Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тус харилцааг зохицуулж буй хуулийн зохицуулалт болон хуулийн хэрэглээний талаар ойлголт нь чухал ач холбогдолтой юм.

  Иймд, дээрх төслийн хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудын хуульч, эрсдэлийн мэргэжилтнүүд, зээлийн мэргэжилтнүүд, хуулийн чиглэлийн судлаачид, хуулийн фирмүүдэд зориулсан “Хөдлөх хөрөнгийн санхүүжилттэй холбоотой хуулийн зохицуулалт” сэдэвт хоёр өдрийн сургалтыг 2022 оны 11 сарын 17-18-ны өдрүүдэд Холидэй-Инн зочид буудалд зохион байгуулах гэж байна.

    Сургалтыг Барьцаат хэлцэл, хөдлөх хөрөнгийн барьцааны асуудлаар мэргэшсэн Канадын Осгүд холл хуулийн сургуулийн профессор Томас Жонсон болон Монголын банкны холбооны хуульч З.Шагдарсүрэн нар орно.

Та бүхэн тус сургалтад бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

 Дэлгэрэнгүй мэдээллийг 88089042 дугаарын утсанд холбогдож авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн