МАРГААШ ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ

2022-11-14 | Уншсан: 314

   Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.  Энэ удаагийн өдөрлөгт "Онч нүүдэл" ХХН хамтран оролцож байна. 

   Иргэн Та 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугааруудад холбогдож мөн Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, МН ТАУР 16 давхар 1611 тоот "Онч нүүдэл" ХХН-ийн байранд очиж, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн