ОУБХ-НЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТ АНУ-ЫН МИАМИ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-11-02 | Уншсан: 412

     Олон Улсын Барын холбоо /ОУБХ/-ны 2022 оны ээлжит чуулга уулзалт “Дэлхий дахинд хүргэх хуульчдын дуу хоолой” уриан дор АНУ-ын Флорида мужийн Миами хотод зохион байгуулагдаж байна.

      Монголын Хуульчдын холбоо нь ОУБХ-ны гишүүн байгууллага бөгөөд нийт хуульчдаа төлөөлөн ОУБХ-ны удирдах албан тушаалтны сонгуульд санал өгөх эрхтэй байдаг билээ. Энэ удаагийн хуралд Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Зөвлөлийн гишүүн Б.Баяр, Д.Золжаргал, Э.Билэгсайхан тэргүүтэй 20 гаруй хуульч Монгол улсаас сайн дураараа оролцож байна.

     Жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулга уулзалт нь цар тахлын улмаас 2 жил хойшлоод байсан бөгөөд энэ удаагийн хуралд нийт 130 орны 5000 гаруй хуульч 200 гаруй сэдэвт салбар хуралдаан, хэлэлцүүлэг, танилцах уулзалтуудад оролцож байна.

     Энэхүү үйл ажиллагаа нь олон улсын хуульчидтай санал туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, түүнчлэн олон улсын эрх зүйн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, дэлхий дахинд тулгамдаж буй хуулийн салбарын олон төрөлт асуудлаарх тэргүүлэх илтгэгчдийн үгийг сонсох ховорхон боломжийг олгодог билээ.

     ОУБХ-ны энэ удаагийн чуулга уулзалтад Монгол улсаа төлөөлөн идэвхтэй оролцож буй нийт хуульчиддаа талархал илэрхийлье.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн