МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022-10-07 | Уншсан: 213

     Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурлыг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Тус хуралд Зөвлөлийн 48 гишүүнээс 7 гишүүн бичгээр саналаа ирүүлж, 18 гишүүн цахимаар, 4 гишүүн танхимаар оролцож дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Монголын Хуульчдын ээлжит V Их хурлын товыг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулахаар тогтоов.

Хоёр. Хуульчдын ээлжит V Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эхлүүлж, 11 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгах ба нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 11 дүгээр сарын 22-ны өдөр эхлүүлж, 11 дүгээр сарын 24-ний өдөр дуусгахаар товлов.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн