"ШҮҮГЧ БА ОЛОН НИЙТ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-10-12 | Уншсан: 469

          Монголын Шүүгчдийн холбоо нь АНУ-ын Төрийн департмент, АНУ-ын элчин сайдын яамтай хамтран "Шүүгч ба олон нийт" хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

          Тус хэлэлцүүлэгт АНУ-ын Давж заалдах шатны 4 дүгээр тойргийн шүүгч James Andrew Wynn, МШХ тэргүүн, НИХДЗШШ-ийн Ерөнхий шүүгч, Доктор (Phd), профессор Ж.Оюунтунгалаг, ШСХ-ны гишүүн А.Номуулин, СЭЗИС-ийн Дэд профессор, Доктор Ж.Батхуяг, ШЕЗ-ийн гишүүн Н.Баасанжав нар дараах сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:

  • Шүүгч ба олон нийт
  • Сахилгын зөрчил, түүнтэй холбоотой асуудал
  •  Шүүхийн талаарх олон нийтийн санаа бодол, судалгаа
  • Шүүгч, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь
  •  Шүүгчдийн зүгээс олон нийттэй харьцахад тулгарч буй бэрхшээл 

           Хэлэлцүүлгийн үеэр хуульч, олон нийтийн төлөөллөөс асуусан асуултад хариулж, сэдвийн хүрээнд нээлттэй ярилцаж, шүүгчийн ёс зүй, шүүхийн бие даасан байдал, иргэдийн шүүхийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцож, асуудал дэвшүүлсэн үр дүн бүхий хэлэлцүүлэг болж өндөрлөв. Тус хэлэлцүүлэгт яригдсан асуудал, хөндсөн сэдэв, үр дүнд тулгуурлан зөвлөмж гаргана гэлээ. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн