“ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-10-05 | Уншсан: 359

     Монголын Оюуны Өмч Хамгаалах Холбооноос санаачлан, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран  “Зохиогчийн эрхийг хамгаалах эрх зүйн боломж” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг  2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. 

     Үйл ажиллагааг нээж Монголын Оюуны Өмч Хамгаалах Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “ДДэш ТВ” ХХК-ийн Бизнес хөгжил, борлуулалт хариуцсан дэд захирал Ц.Пүрэвдорж, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ нар үг хэлэв.

     Уулзалт хэлэлцүүлгээр “Өргөн нэвтрүүлгийн салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр МОӨХХ-ны Гүйцэтгэх захирал У.Тамир, “Аажим аажмаар хөгжиж буй зохиогчийн эрх” сэдвээр Монголын Хуульчдын холбооны Оюуны өмчийн эрх зүйн дэд хорооны тэргүүн, хуульч, Өмгөөллийн “Сувд Партнерс” ХХН-ийн захирал Э.Болорчулуун нар илтгэл хэлэлцүүлээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн