“ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

2022-10-03 | Уншсан: 506

     Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хороо, Ханнс-Зайделийн сантай хамтран ХБНГУ-ын Аугсбургийн их сургуулийн Эрүү, эрүүгийн процесс, эдийн засгийн эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Петер Казиске багшийг зочноор урьж "Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрүүгийн эрх зүйн чиг хандлага" сэдэвт, хуульчдад зориулсан уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

 

     Уулзалтыг нээж Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нар үг хэлэв.

 

     Тус уулзалтаар Ром-германы эрх зүйн бүлийн эрүүгийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага, Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцох асуудал, шинэ төрлийн гэмт хэргийг хуульчлах шаардлага (экстремизм гэх мэт), Зөрчлийн тухай хууль - Хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулах үндэслэл, анхаарах асуудал, Гүтгэх буюу худал мэдээлэл тараах, (defаmation)-ийг гэмт хэрэгт тооцох асуудал, Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн үндсэн шинж (tax evasion, tax avoidance), Эдийн засгийн гэмт хэрэг тэр тусмаа insider trading, market manipulation гэмт хэргийн шинж, Usury (Германы Эрүүгийн хуулийн Section 291 ) буюу “Мөнгө хүүлэх” гэмт хэргийн ойлголт, онцлог - гэмт хэрэгт  тооцох шаардлага сэдвүүдээр хуульч, судлаачид Петер Казиске багштай хэлэлцүүлэг өрнүүллээ.

     Мөн доктор, профессор Петер Казиске, Монголын хуульч, судлаачидтай судалгаа шинжилгээ, туршлага мэдээлэл солилцох ажилд хамтран ажиллахдаа таатай байх тухайгаа илэрхийллээ. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн