БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-09-21 | Уншсан: 209

       Монголын хуульчдын холбооны  Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга Ц.Мөнхбат, Шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны дарга Л.Энхсайхан мөн Азийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын Ерөнхий захирал, ноён Хамфон Сипасүтээр ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

           Лаос улсын талаас Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ардын дээд прокурорын ажлын алба, Ардын дээд прокурорын сургалт, судалгааны хүрээлэн, Лаосын Хуульчдын холбооны Удирдах зөвлөл, Азийн сангийн хөтөлбөрийн төлөөлөгчид  хүрэлцэн ирж, Хуульчдын холбооны үйл ажиллагаатай танилцлаа.

     Уулзалтын эхэнд Хуульчдын холбооны үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүний талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд өнгөрсөн 2019 – 2022 онд Азийн сангийн төслийн хүрээнд МХХ-нд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар төлөөлөгчдөд танилцуулсан.

       Лаос улсын төлөөлөгчид, Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаа, Монгол улс дахь шүүхийн практик, прокурорын ёс зүйн дүрэм, Азийн хөгжлийн сантай хамтарсан төслийн хэрэгжилт, Хуульчдын холбооны цахим мэдээллийн сан, хуулийн сургуулийн магадлан итгэмжлэл, хороодын үйл ажиллагаа зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Мөн хоёр улсын хууль, эрх зүйн орчин,  хуульчийн мэргэжлийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн багц цагийн сургалтын талаар харилцан туршлага солилцов. 

    

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн