"ӨМГӨӨЛӨГЧИЙН ЦОМ-2022" ХӨЛБӨМБӨГ, ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ БАГ, ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2022-09-20 | Уншсан: 217

   “Өмгөөлөгчдийн мэргэшлийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбооны нэрэмжит “Өмгөөлөгчийн цом-2022” хөлбөмбөг, шатрын багийн аварга шалгаруулах тэмцээн хуулийн төв байгууллагуудын дунд 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдав.

     Тус тэмцээнд Монголын Хуульчдын холбооны баг, тамирчид амжилттай оролцож, хөлбөмбөгийн төрөлд С.Тунбаяр ахлагчтай “Монголын Хуульчдын холбоо”-ны тамирчид дэд байр, шатрын багийн төрөлд МХХ-ны гишүүн хуульч, прокурор, доктор, Спортын дэд мастер Ц.Мөнхбат ахлагчтай Монголын Хуульчдын Холбооны баг, тамирчид тусгай байр эзэлж, 3-р ширээний хамгийн олон хожил авсан тамирчнаар МХХ-ны гишүүн хуульч, прокурор, доктор, Спортын дэд мастер Ц.Мөнхбат шалгарлаа. 

     Хөлбөмбөгийн төрөлд Улсын Их Хурлын Тамгын Газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг 7 байгууллагын 8 баг, тамирчид өрсөлдсөн бол шатрын төрөлд Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Тагнуулын Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэн, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Дотоод Хэргийн Их Сургууль гэсэн 12 байгууллагын 18 баг тамирчид оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдлөө. 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн