АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-09-12 | Уншсан: 291

     Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр АНУ-ын Худалдааны яамнаас хэрэгжүүлж буй Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн Ахлах зөвлөх Линдси Сканнел, Хуулийн зөвлөх Гришма Прадхан, Мохаммед Лорауи болон АНУ-ын элчин сайдын яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, туслах П.Дарьсүрэн, Шинэ сэргэлтийн бодлогын зөвлөх Г.Гантүшиг нарыг хүлээн авч уулзлаа.

     Тус уулзалтад Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ц.Батболд, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны дарга Л.Энхсайхан, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Уранзаяа нар оролцлоо.

     АНУ-ын Засгийн газрын дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр нь 1992 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөгжиж буй улс орны бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Энэхүү хөтөлбөрийн дагуу АНУ-ын мэргэжилтнүүд тухайн салбарын мэргэшлийн институттэй хамтран хөтөлбөр хэрэгжиж буй орны хуульч, судлаач, төрийн албан хаагчдад зориулж төрийн болон хувийн хэвшлийн түншлэл, Арилжааны эрх зүйн чиглэлээр сургалт явуулан, бусад оронд хэрэгжсэн сайн жишгийг танилцуулж зөвлөмж гаргадаг байна.

     Энэ удаагийн уулзалтаар Монголын Хуульчдын холбоо болон Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчид, Монгол улсын бизнесийн эрх зүйн орчин, хэрэгцээ шаардлага, хөгжил дэвшил түүнчлэн хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцон хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид арилжааны эрх зүйн чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч багш бэлтгэх зэргээр хамтарч ажиллахаар боллоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн