"БНСУ-ЫН ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС, ӨМГӨӨЛӨЛ, НОТЛОХ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

2022-09-01 | Уншсан: 788

     Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “БНСУ-ын эрүүгийн процесс: Өмгөөлөл, нотлох ажиллагаа” сэдэвт судалгааны хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулах гэж байна.

     Нээлттэй нийгэм форум, Монголын Хуульчдын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн оролцоог үр дүнтэй болгох нь” сэдэвт судалгааны ажлын хүрээнд тус судалгааны хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэг хоёр удаа цахимаар явагдах бөгөөд эхний хэлэлцүүлэг энэ удаа зохион байгуулагдаж байна.  

     Эхний хэлэлцүүлгээр БНСУ-ын эрүүгийн процесс ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, эрх, хууль зүйн баталгаа болон Солонгосын эрүүгийн процесс ажиллагаа, нотлох баримтыг үнэлэх, урьдчилсан хуралдаан зэрэг асуудлаар БНСУ-ын Эрүүгийн процесс салбарын судлаач, хуульч, өмгөөлөгчид оролцоно.

     Хэлэлцүүлэг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1600-1800 цагийн хооронд зохион байгуулагдана.

Тус хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Жич: Хүний тоо хязгаартай /Эхний 100 хүнийг бүртгэнэ/

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн