2022 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА

2022-08-31 | Уншсан: 11061

      Шалгалтад оролцогч та burtgel.mglbar.mn сайт руу өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрч,  шалгалтын дүнтэй танилцана уу.

Хэрэв та бодлогын шалгалтын дүнтэй холбоотой гомдол гаргах бол  Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын  9.1 дүгээр зүйлийн 2 , 3, 4 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж болно.

Оролцогч таны гомдлыг 2022 оны 08 дугаар сарын 31, 09 дүгээр сарын 01-ний өдрүүдийн ажлын цагт / 8.30 – 17.30 /  багтаан  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн  1 давхарт хүлээн авна.

Та биечлэн ирж, гомдол гаргах боломжгүй бол дээрх хугацаанд   багтаан   info@mglbar.mn  хаягаар гомдлоо  ирүүлэх боломжтой.

Хуульчийн мэргэжлийн  2022 оны шалгалтын Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүйн бодлогын бодолт, үнэлгээтэй дараах линкээр орж танилцана уу.

Захиргааны эрх зүйн бодлого, бодолт

Эрүүгийн эрх зүйн бодлого, бодолт

Иргэний эрх зүйн бодлого, бодолт

 

 

           ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ХОРОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн