ХУУЛЬЧИД ТА БҮХНИЙГ "ПРОКУРОРЫН ЦОМ-2022" ШАТРЫН ТЭМЦЭЭНД МХХ-Г ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2022-08-01 | Уншсан: 623

     Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор жил бүрийн 08 дугаар сарын 14-ний өдрийг "Прокурорын албаны өдөр" болгон тэмдэглэх шийдвэр гарсан.

    Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурор 2015 оны Б/224 дүгээр тушаал гаргаж прокурорын байгууллагын прокурор, ажилтан, ахмадууд болон хуулийн байгууллагуудын хуульчдын дунд "Прокурорын цом" шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах болсон. 

    Энэ жилийн тэмцээн 08 дугаар сарын 12-ны өдөр  Баянгол дүүргийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгуулагдахаар болж бүртгэл эхэлсэн байна. Хуульчид та бүхнийг "Прокурорын цом" шатрын тэмцээнд МХХ-г төлөөлөн оролцохыг урьж байна. Тэмцээнд оролцох сонирхолтой хуульчид 96919692 дугаарын утсаар холбогдно уу. 

Удирдамжтай танилцах: ЭНД дарж танилцна уу. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн