АЗИЙН ПРО БОНО 11 ДЭХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЕСДҮГЭЭР САРД БОЛНО

2022-07-27 | Уншсан: 191

     Азийн про боно 11 дэх удаагийн чуулга уулзалт 2022 оны есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Лаос улсын Вьентьян хотод зохион байгуулагдах гэж байна.

   Жил бүр болдог тус уулзалтад Азийн орнуудын төдийгүй бусад бүс нутгийн хуульч, эрдэмтэн, судлаач, хууль зүйн сургуулийн оюутан, про боно хуульчид, бодлого боловсруулагчид, иргэний нийгэм болон төрийн бус байгууллага зэрэг олон талын төлөөлөл оролцож, туршлага судалж, мэдээлэл солилцдог. Мөн чуулга уулзалтаар төлбөрийн чадваргүй хүмүүст хууль зүйн үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй хүргэх болон түүний ач холбогдлыг хэлэлцэхийн зэрэгцээ амжилттай хэрэгжиж буй про боно санаачилга, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгдөг билээ.                                            

   Тус чуулга уулзалт нь англи хэлээр явагдах бөгөөд https://www.probonoconference.org/ холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн