УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ

2022-07-25 | Уншсан: 1176

 

УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2022 оны 07 дугаар сарын 25                                                   Улаанбаатар хот 

Өмгөөллийн тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд заасны дагуу улсын өмгөөлөгч сонгон шалгаруулна. 

Нийслэлд 4

  •      Баянзүрх дүүрэг дэх салбар – 1
  •      Налайх дүүрэг дэх салбар – 1
  •      Сонгинохайрхан дүүрэг дэх салбар – 1
  •      Чингэлтэй дүүрэг дэх салбар - 1

Орон нутагт 5

  •      Баянхонгор аймаг дахь салбар– 1
  •      Булган аймаг дахь салбар – 1
  •      Өмнөговь аймаг дахь салбар – 1
  •      Сэлэнгэ аймаг дахь салбар – 1
  •      Хэнтий аймаг дахь салбар – 1

Тавигдах шаардлага:

  •      Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх;
  •      Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх;

Бүрдүүлэх материал:
     Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкетыг бөглөх: /татаж авах/
Материал хүлээн авах хугацаа, хэлбэр:
     Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл info@lac.gov.mn цахим хаягаар, эсхүл цаасаар Хууль зүйн туслалцааны төвийн ажлын байранд хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу-15 Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр 2 давхар 209 тоот /Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн талын Зоос гоёл ХК замын урд тал 11 давхар шилэн барилга/
Жич: Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дууссаны дараа шалгалтын товыг урьдчилан таны цахим шуудангаар илгээх болно.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн

Ажлын алба

70004030, 85256954, 99050270 дугаарын утсаар холбогдоно уу.

Цахим шуудан: info@lac.gov.mn

 

-оОо-

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн