ҮНЭТ ЦААСНЫ ЗЭХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДОД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧИД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2022-07-22 | Уншсан: 556

   Монголын Хуульчдын холбоо нь үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх, хуульчдад эрх олгох сургалтыг зохион байгуулахаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Тус гэрээний дагуу үнэт цаасны зэх зээлд үйлчилгээ үзүүлэх хуульчдад эрх олгох сургалтыг 2022 оны гурав, дөрөв, зургаан саруудад гурван удаа зохион байгууллаа.

   2022 оны зургаадугаар сарын 29, 30, долоодугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулсан сургалтад хамрагдсан хуульчдаас нийт 26 хуульч шалтгалтад тэнцсэн байна. 

   Тус шалгалтад тэнцсэн хуульчдын гэрчилгээг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс 2022 оны долоодугаар сарын 22-ны өдөр гардуулан өгч, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.

   Гэрчилгээ авсан хуульчид үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх эрхтэй болж байгаа юм.

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн