МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ӨНӨМӨНХ ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ИЛЬЮНОВ БАИР НИКОЛАЕВИЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-07-20 | Уншсан: 790

     Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх ОХУ-ын Буриад улсын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч ноён Ильюнов Баир Николаевичийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

    Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн гишүүн З.Алтангэрэл болон бусад албаны хүмүүс оролцов. 

     Уулзалтын эхэнд талууд тус тусын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл өгсөн бөгөөд Монголын Хуульчдын холбоо болон ОХУ-ын Буриад улсын Өмгөөлөгчдийн Холбоотой цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн