ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

2022-07-08 | Уншсан: 1358

     Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөх үүргээ нэр төртэйгээр биелүүлж, Хууль зүйн салбар болон Хуульчдын холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчдыг Төрийн дээд одон медалаир шагналаа.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны долоодугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар хуульч, өмгөөлөгч Хүрэлбаатарын Базаррагчаа, Чулуунбаатарын Ганбат, Бямбын Лхагвасүрэн нарыг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүсэж, баяр хүргэлээ.

 

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн