ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН АЖИЛЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2022-07-07 | Уншсан: 1709

     Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөх үүргээ нэр төртэйгээр биелүүлж, Хууль зүйн салбар болон Хуульчдын холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчдыг шагнал гардууллаа.

     Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр МХХ-ны гишүүн хуульч, өмгөөлөгч М.Цэрэндаваа, “Хүндэт жуух бичиг”-ээр хуульч, өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн, хуульч С.Одсүрэн мөн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн "Шударга ёсны элч" цол тэмдгээр Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших шагнагдсан бол Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Ц.Хашбаатар, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор З.Сансарзолбоо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, хуульч, өмгөөлөгч Т.Эрдэнэбат, хуульч Ц.Туяа, хуульч, өмгөөлөгч Г.Нандинцэцэг нар шагнагдлаа.

     Мөн МХХ-ны ахмад ажилтан Ж.Туяа, МХХ-ны Тамгын газрын жолооч Ж.Манлайжав, МХХ-ны Тамгын газрын ажилтан Д.Гэрэлмаа нарыг Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагнасныг Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх, МХХ-ны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга Ц.Мөнхбат, МХХ-ны Өмгөөлөгчдийн хорооны дарга Б.Энх-Эрдэнэ нар гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүсэж, баяр хүргэлээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн